“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд С. Клеческитэй УУЛЗЛАА
clock2020-08-21 10:30
“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд С. Клеческитэй УУЛЗЛАА
CEO клуб АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд С. Клеческитэй уулзаж хоёр улсын бизнес, эдийн засгийн харилцаа, сорилт, боломжуудын талаар мэдээлэл солилцлоо. Ноён элчин сайд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг эрхэмлэж явдгаа илэрхийлэхийн сацуу эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа элчин сайдын яамны хамгийн чухал асуудал гэдгийг онцолж байв. Бизнесийн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хууль шүүхийн хараат бус, ил тод байдлыг төгөлдөржүүлэхэд талууд нээлттэй хамтран ажиллахаар тохиролцлоо.