

Б.Гантулга нь хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд удирдаж байсан Сүү хувьцаат компани, ЛендМН компаниудын ашигт аж...
-2023-07-20-112750-1928332759.png)
Монголын эдийн засгийн форум нь бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох эрхэм зорилготой улс төрөөс хараат бус, төрийн бус, олон нийтийн байгууллага юм. Жил бүрийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй манлайлагчдыг урин оролцуулж хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлнэ.
-2023-07-24-121851-2003016920.png)
CEO Club нь Hawes & Curtis брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч "JERMYN ST" ХХК-тай түнш байгууллагаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Английн алдарт 110 жилийн түүхтэй Hawes & Curtis брэнд нь нарийн оёдол, өндөр чанар бүхий эрэгтэй болон эмэгтэй сорочкан цамц, хослол үйлдвэрлэлээрээ алдартай юм.
Hawes & Curtis анхны дэлгүүрээ Лондонгийн Jermyn Street -д байрлах Piccadilly Arcade-д нээж байсан бөгөөд Виндзорын гүн, Лорд Маунтбаттен, Фред Астер зэрэг олон нэр хүндтэй хүмүүс үйлчлүүлж байжээ. Hawes & Curtis нь өндөр зэрэглэлийн үйлчилгээ, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан тул дөрвөн удаа Хааны батламжаар шагнагдаж байсан аж.
Hawes & Curtis брэндийн хослол нь Италийн хамгийн нарийн ноос үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Реда тээрэмд үйлдвэрлэсэн нарийн ширхэгтэй ноосыг ашиглаж хийдгээрээ алдартай юм.