• Бидний тухай
  • Гишүүд
  • Санаачилга
  • Түншлэл
  • Мэдээ
  • Холбоо барих
  • EN
Menu
Бидний тухай Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Бидний тухай
“Гүйцэтгэх захирлуудын клуб” нь анх 2007 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад салбартаа тэргүүлэгч, зөвхөн өөрийн компанийн үйл ажиллагаанаас гадна салбарын хэмжээнд манлайлал үзүүлэн тухайн салбараа хөгжил, дэвшлийн дараагийн шатанд гаргаж чадсан туршлагатай гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч, эздээс бүрдсэн төрийн бус байгууллага юм.

Монголын хувийн хэвшлийнхний санал санаачилга, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, Монгол ба дэлхийн эдийн засаг, бизнесийн гүүр болох зорилгоор 16 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан тус клубд өдгөө 30 гаруй компанийн гүйцэтгэх захирлууд багтаж, бизнесийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт манлайлан ажиллаж байна.
Эрхэм зорилго
Монгол улсын эдийн засаг, хууль зүйн таатай орчинг бүрдүүлэх, хувийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн бодлого боловсруулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, бодлогын баримт бичигт тусгуулах, мөн Монгол улсад шинэ санал санаачлагыг нэвтрүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн “СЕО” буюу захирлуудын нэгдмэл санааг Улсын Их Хурал, Засгийн газарт илэрхийлэн хамгаалах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох, байнга сайжруулах нэгдмэл хүчирхэг лобби клуб байхад оршино.
Алсын хараа
Нээлттэй, ойлгомжтой, тогтвортой бизнесийн орчныг бий болгох замаар Монгол Улсыг амьдрах орчин хамгийн сайн бүрдсэн жишиг орон болгоно.
Зорилт
- Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг олон нийт болон төр засгийн байгууллагад хүргэх, бизнесийн хөгжлийг дэмжих бодлогыг хууль тогтоомж, төрийн бодлого, чиглэлд тусгуулах, нийгэм, олон нийтийн дэмжлэгийг авахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах
- Голлох салбарын хөгжлийг дэмжих, тогтворжуулах эдийн засгийн нээлттэй, тогтвортой орчныг бий болгох
- Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй төр засгийн байгууллагууд хамтран ажилладаг орчныг бий болгох
- Олон нийтийн хөгжлийн болон нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд захиралуудын дэмжлэгийг авах
- ОУ-ын бизнесийн байгууллагын стандарт, туршлагад нийцсэн бүтээлч ажиллах хүчнийг бэлтгэж чадах боловсролын системтэй байхын тулд боловсролын байгуулагатай хамтран ажиллах
- Гадны боловсон хүчнээс хэт хамааралтай байдлыг багасгахын тулд шаардлагатай үйлдвэрлэлийн сургалтуудыг дэмжиж ажиллах
- Өрсөлдөх чадварыг бий болгох шинэ технологийн дэвшлийн санаачлагуудыг дэмжиж ажиллах
- Уул уурхай болон голлох салбарын үйлчилгээний хэсэгт Монгол компаниудыг оруулах чадваржуулах тал дээр ажиллах
Булганы ГАНТУЛГА
Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Б.Гантулга нь хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр арвин туршлагатай бөгөөд удирдаж байсан Сүү хувьцаат компани, ЛендМН компаниудын ашигт ажиллагааг 2-3 дахин нэмэгдүүлж, Ардын Тэтгэврийн Данс ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллах хугацаандаа компанийн нийт активын хэмжээг 10 дахин, харилцагчийн тоог 153 дахин, харилцагчийн тэтгэврийн хуримтлалын хэмжээг 19 дахин тус тус нэмэгдүүлэн тэтгэврийн шинэчлэлийн ажлын эхлэлийг амжилттай манлайлан ажилласан шилдэг CEO нарын нэг билээ.

Бидний тухай Мэдээ Холбоо барих
©2025Монголын СЕО Клуб

Дэлгэрэнгүй

loading   уншиж байна...
  • Бидний тухай
  • Гишүүд
  • Санаачилга
  • Түншлэл
  • Мэдээ
  • Холбоо барих
  • EN
Facebook Twitter