“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай УУЛЗЛАА
clock2022-02-25 09:00
“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай УУЛЗЛАА
Хотын дарга Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй уулзлаа Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа үндэсний үйлдвэрлэгчид, чадварлаг удирдагч нарын нэгдэл болсон Монголын гүйцэтгэх захирлуудын “СЕО” клубийн төлөөлөгчидтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр уулзлаа. “СЕО” клуб нь Монгол Улсад эдийн засаг, хууль зүйн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг шинэ шатанд гаргах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн механизм бий болгох зорилготой аж. “Энэ зорилго нь Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай орчинтой болгох, эдийн засгийг сэргээх зорилготой нийцэж байгаа тул бид нэг зүгт харах ёстой” гэж Хотын дарга уулзалтын үеэр онцолсон. https://ulaanbaatar.mn/news/62175ee48c8b7d33e639ec5d