“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД АВстралийн ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
clock2020-08-25 16:25
“СЕО” КЛУБИЙН ГИШҮҮД АВстралийн ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
Бизнесийн холбоод Австралийн элчин сайдтай уулзаж хоёр улсын харилцаа, эдийн засаг, нийгмийн талаар маш сайхан чөлөөтэй ярилцлага өрнүүллээ. Өнгөрсөн долоо хоногт уулзахад АНУ-ын элчин сайд Монгол Улсыг Индо Пасификийн чухал түнш гэж хэлж байсан бол Австрали улс Монголыг Ази, номхон далайн бүсийн ардчиллын гол түншүүдийн нэг гэдгийг онцолж байна. Австралид 6000 Монгол оюутан суралцаж байгаа бөгөөд уул уурхайгаас гадна технологи, ХАА, аялал жуучлал, боловсролын салбарт хамтдаа хийх олон ажил байгааг ярилцав. Нөхцөл шаардлагыг нь богино хугацаанд хангаж чадвал анх удаа хоёр улсын хооронд хийгдсэн шууд нислэг тогтмол болоход ч ойрхон байна.