UFC Групп


Анх 2005 онд 30 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж улсын төсөвт жилд 400 орчим сая төгрөг төвлөрүүлж байсан бол өнөөдрийн байдлаар хүнс, рашаан сувилал, газар тариалан зэрэг чиглэлээр 500 гаруй ажилтантайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 6 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг үндэсний хэмжээний компани болж өргөжсөн байна.

Тус компани нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орныг хамарсан 2000 гаруй цэгээр, мөн Өмнөд Солонгос, Хойд солонгос, Хятад, Япон, Англи, Герман, Белги, АНУ, Канад Австрали зэрэг Улсуудад экспортлон хэрэглэгчдэдээ хүргэж байна.

UFC группын үйлдвэрлэсэн СИЛВЕР ЧИНГИС, МОРЬТОЙ ЧИНГИС, ЧАЦАРГАНЫ ЖҮҮС, ЧАЦАРГАНЫ ТОС зэрэг бүтээгдэхүүнүүд дотоодын болон Олон Улсын нэр хүнд бүхий томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлын дизайны шийдэл зэргээрээ олон олон амжилт гаргаж компани болон бүтээгдэхүүн мөн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгаж байгаа билээ.