Монголын Эдийн Засгийн Форум 2018 - г СЕО клуб Засгийн Газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
clock2018-08-23 10:08
Монголын Эдийн Засгийн Форум 2018 - г СЕО клуб Засгийн Газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) ТББ нь анх 2010 онд байгуулагдаж байсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт хөгжлийг авчрах оюуны хүчийг нэгтгэж, нийгмийн хөгжилд олон нийтийн оролцоог хангах эрхэм зорилготой тус байгууллага жилдээ нэг удаа Монголчуудын урдаа барьдаг, олон түмний дунд нэр хүндтэй, хийсэн ажилтай төр нийгмийн зүтгэлтэн, нийгэм эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн бизнес эрхлэгч, иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан Төр-Хувийн хэвшил-Иргэдийн дунд гүүр болсон Чуулганыг зохион байгуулж, төрийн бодлогод олон түмний үзэл санааг тусгуулах эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн билээ. Монголын Эдийн Засгийн анхдугаар чуулган 2010 оны 2 дугаар сард Хөгжилд Хамтдаа уриан дор зохион байгуулагдаж байсан бол Хүчээ Нэгтгэе уриан Улаанбаатар хотноо 2018 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар боллоо. Энэ удаагийн чуулганыг хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг төлөөлдөг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. МЭЗФ-ын видео: https://www.youtube.com/watch?v=PJSlP5Lfz0o&feature=youtu.be