Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг
clock2016-09-05 05:45
Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг
Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулахын тул бүх төрлийн татварыг нэмэгдүүлэх санал гаргасан. Уг шийдвэрийг иргэд болон эдийн засагчид дэмжихгүй байгаа юм. Энэ асуудлаар “Ийгл” телевиз “Татвар нэмэгдүүлэх нь эдийн засгийн хямралаас гарах зам мөн үү” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийн байр суурийг сонслоо.

Ингээд тэдний гаргасан саналаас онцлох 16 эшлэлийг хүргэж байна.

“CEO” клубын ерөнхийлөгч, эдийн засагч Ч.Ганхуяг:

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 1. Татвар нэмэх нь өдөрт тал талх иддэг хүний талхнаас дахин нэмж авахаар дайрч байгаатай адил сонсогдож байна. Өнөөдрийн 4 их наядын алдагдлын дэргэд татвар нэмж олох орлого өчүүхэн хувь эзэлнэ.
  2. 2. Архи, тамхины татварыг нэмж болно. Харин ямар тунгаар хийх вэ гэдэг нь чухал

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 3. Нийгмээ цочроож, хөрөнгө оруулагчдаа үргээхгүйгээр эдийн засгийн реформ хийх хэрэгтэй. Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг
  2. 4. Улс төрийн хариуцлага чухал. Нэг амлалтаар хэдий болтол иргэдийг хуурах вэ.

Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал Эдийн засагч Б.Мөнхсоёл:

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 1. Татварын хувь, хэмжээг нэмэхдээ дураараа тоо гаргаж ирж байна. Нарийн тооцоо үндэслэлтэй, шударга ажиллаж чадвал татвар нэмэх боломжгүй асуудал биш.
  2. 2. Олон жил ярьж, мэдсээр байтал өнөөдөр нийгэм ийм байдалд хүрлээ. Дэлхийн эдийн засгийн хямралаас хамаарахгүйгээр улстөрчдөөс хамаарсан асуудал их бий. Засаглалаа сайжруулъя.

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 3. Засгийн газар төсвөө хэт өөдрөгөөр харж, өөдрөгөөр зарлагадаад байна. Төсөөлөл чинь хэт зөрүү байна. 40 тэрбумыг олох гэж байгаад 100 тэрбумыг алдах вий.
  2. 4. “Стэндбай” хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Гэхдээ бодитой судалгаа хийж, хэрхэн, ямар арга замаар хэрэгжүүлэхээ тохирох нь чухал.Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, эрх зүйч Б.Лхагважав:

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 1. Татвар нэмээд эдийн засгийн хямралаас гарахгүй.
  2. 2. Татварын хувийг нэмэхийг санаачилсан нөхөд ямар ч онолгүйгээр ярьж байна

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 3. Бондын мөнгөнд санаа зоволтгүй. Авсан этгээдүүдийг нь зарлаад тэднээр төлүүл.
  2. 4. Одоо үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд харж, дүгнэж болохгүй.Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

УА-ийн эдийн засаг санхүүгийн удирдлагын тэнхимийн профессор, доктор Г.Энхбаяр

Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг

  1. 1. Татварын шатлал бол олон улсын нийтлэг жишиг. Гэхдээ 25 хувь бол өндөр хөгжилтэй орнуудын жишиг.
  2. 2. Татварын бодлогыг тодорхойлдог институт манайд байхгүй.Татвар нэмэх асуудлаарх эдийн засагчдын 16 өөр өнцөг
  3. 3. НӨАТ-ыг бид дархлаажуулчихлаа. Харин одоо НӨАТ-ын хувийг хоёр хувь болгох хэрэгтэй.
  4. 4. Малчид бол татварын ухамсаргүй иргэд. Малчид татвар төлдөг болох хэрэгтэй.