CEO клубын гишүүд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Эд Жэйгэртэй үдийн зоог барин уулзалт хийв.
clock2016-04-19 14:25
CEO клубын гишүүд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Эд Жэйгэртэй үдийн зоог барин уулзалт хийв.
2016 оны 4-р сарын 13-ны өдөр Монголын бизнесийн тэргүүлэх захирлуудын CEO клубын гишүүд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Эд Жэйгэртэй үдийн зоог барин уулзалт хийв.

Уулзалтанд оролцсон клубын зарим гишүүдээс дурьдвал:

  • Ч.Ганхуяг – CEO Club-ын ерөнхийлөгч ба Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал
  • Н.Энхболд – Ньюком группийн гүйцэтгэх захирал
  • Д.Ончинсүрэн – Делойтте Онч Аудит компанийн ерөнхий захирал
  • Э.Тэмүүлин – Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал
  • Б.Батсайхан – "Монголын Хөрөнгө оруулалтын сан" захирал
  • Х.Ганхуяг - "Хера Холдинг" группийн ерөнхийлөгч

Уулзалтын үеэр Канад Улсаас Монгол Улсад Элчин сайд,ноён Эд Жэйгэр нь клубын гишүүдтэй Канад болон Монгол улсуудын хамтын ажиллагаа, харилцаа, элчин сайдын яамны талаар санал бодлоо хуваалцлаа. Цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох дээр саналаа солилцлоо.