MОНПОЛИМЕТ ГРУПП

Монполимет групп нь 1992 онд байгуулагдсан, уул уурхай барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн, үндэсний хөрөнгө оруулагч компани юм.

Анх арав хүрэхгүй гишүүдтэй ажил хөдөлмөр, бизнесийн гараагаа эхлэж байсан тус компани өдгөө дөрвөн охин компани 1000-аад ажлын байртай, Монгол улсын “ТОП-20″ аж ахуйн нэгжийн нэг болсон. Ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн олборлолт, уул уурхайн нөхөн сэргээлт, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Монполимет Групп нь хариуцлагатай уул уурхайн улсдаа жишиг компани бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаараа 2003 – 2015 онуудын хооронд Монгол улсын Тэргүүний Нөхөн Сэргээгч аж ахуйн нэгжээр жил дараалан шалгарч байсан юм.

Өдгөө тус компани нь ЕСБХБанктай хамтран жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хамгийн орчин үеийн дэвшилтэт байгальд ээлтэй технологи бүхий ЭКО үйлдвэрийг барьж байгуулах олон улсын МОНЦЕМЕНТ төслийг амжилттайгаар хэрэгжүүлж байна. Уг төслийн бүтэц нь:

1. Цемент, чулуунцарын цогц үйлдвэр

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурийг тавьж Монгол улсад анх удаа Европын хамгийн орчин үеийн ЭКО технологид суурилсан хуурай аргын жилд 1 сая тонн Европ стандартын шаардлага хангасан бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг 2015 оны 8-р сард ашиглалтад оруулсан;

2. Хаягдал хийнээс цахилгаан эрчим хүч боловсруулах үйлдвэр

Монгол улсын эрчим хүчний салбарт анх удаа 5МВт суурьлагдсан хүчин чадалтай хаягдал хийнээс эрчим хүч боловсруулах байгаль орчинд ээлтэй ЭКО үйлдвэрийг барьж, төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

3. Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэр

Бид бүтээгдэхүүнээ зах зээлд ойртуулж, тээвэрлэлтийн цаг хугацааг хэмнэх зорилгоор Улаанбаатар хотод цагт 120 тонн хүчин чадалтай клинкер боловсруулах үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.