CEO Club Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийв

2016 оны 2-р сарын 24-ний өдөр Монголын бизнесийн тэргүүлэх захирлуудын CEO club-ын гишүүд МУ-ын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг, МУ-ын Сайд М.Энхсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон Гааль татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв нартай оройн зоог барин, уулзалт хийв. Уулзалтаар цаг үеийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.