CEO клубын гишүүд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй үдийн зоог барин уулзалт хийв

2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр CEO клубын гишүүд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй үдийн зоог барин уулзалт хийв.

Уулзалтанд оролцсон клубын гишүүдийн ирц:

  1. Ч.Ганхуяг – CEO клубын ерөнхийлөгч, Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал
  2. Б.Батсайхан – "Монголын Хөрөнгө оруулалтын сан" захирал
  3. Ж.Од- MCS группын ерөнхийлөгч
  4. Л.Гантөмөр- MCS Холдинг ХХК гүйцэтгэх захирал
  5. Ц.Түмэнцогт- Женерал Электрик Интернэшнл Инк Монгол дахь төлөөлөгчийн газрын гүйцэтгэх захирал
  6. Б.Халиунаа- Жигүүр гранд группын гүйцэтгэх захирал
  7. Э.Тэмүүлин – Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал
  8. А.Батболд- Ард Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал

Уулзалтаар Пүрэвсүрэн сайдын сүүлийн үеийн айлчлалын сонин сайхан, цаашид хийгдэх ажлын талаар яриа өрнүүлж уулзалт эхлэв. Мөн сайдын зүгээс АСЕМ-н эргэн тойронд өрнөж буй үйл явцын сүүлийн үеийн мэдээлэл гишүүдэд хүргүүлэв. CEO клубээ танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Үр дүнтэй, халуун дотно яриа өрнөсөн үдийн зоог болж өнгөрөв.

Мэдээ