Эрдэнэс монгол

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон хараат компаниудад, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.

Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг.

Өнөөдрийн байдлаар нэгдэл компанийн хэмжээнд 10000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Бид байгалийн нөөц, дэд бүтэц, хүний капиталд ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар Монголын иргэдэд үнэ цэнийг бий болгоно гэж үздэг. “Эрдэнэс Монгол” компани нь үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталдаг.