“Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Нямдаваа

С.Нямдаваа нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-2000 онд “Евро Ази дээд сургууль”-ийг Эдийн засгийн менежмент мэргэжлээр, 2000-2004 онд “МУИС-ХЗДС”-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 2002 оноос одоог хүртэл “Эко констракшн” ХХК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд ажиллаж байна. Хувийн бизнесээ эрхлэхийн зэрэгцээ 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. 2015 оноос Монголын Барилгын Үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.