Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нартай оройн зоог барин уулзалт хийв.

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр CEO клубын гишүүд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүл болон НИТХ-ын дарга Д.Баттулга нартай оройн зоог барин уулзалт хийв.

Уулзалтанд оролцсон клубын гишүүд:

  • Ч.Ганхуяг – CEO клубын ерөнхийлөгч, Ард Санхүүгийн Нэгдэлийн гүйцэтгэх захирал
  • Н.Энхболд – Ньюком группийн гүйцэтгэх захирал
  • Д.Ганхуяг – Ньюком группийн дэд бүтэц хариуцсан захирал
  • Д.Ончинсүрэн – Делойтте Онч Аудит компанийн ерөнхий захирал
  • Б.Батсайхан – "Монголын Хөрөнгө оруулалтын сан" захирал
  • С.Цэнгэл- MCS группийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал
  • Б.Жаргалсайхан- БСБ Сервис ерөнхий захирал
  • А.Амарсанаа- Оюу толгой компанийн гадаад харилцаа хариуцсан зөвлөх

Уулзалтаар Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж буй сүүлийн үеийн ажлууд, клубын зүгээс цаашдаа Улаанбаатар хоттой хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан үр дүнтэй уулзалт боллоо. Хамтарсан ажлын хэсэг байгуулан, хамтын ажиллагааны гэрээг үзэглэхээр болов.

Мэдээ