УИХ- ын Эмэгтэйчүүдийн бүлгийг Л.Эрдэнэчимэг даргална.

 

 

 

 

 

 

 

УИХ-ын эмэгтэй  гишүүд өнөөдөр хуралдаж, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийг албан ёсоор байгуулжээ. Энэ удаагийн УИХ-д есөн эмэгиэй сонгогдон ажиллаж байгаа юм. Есөн эмэгтэй гишүүн АН, ИЗНН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэсэн дөрвөн субъектын  төлөөлөлтэй  байгаа тул бүлгийн даргын албыг жил бүр ээлжлэн хашиж байхаар шийдвэрлэж, энэ удаад УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар АН-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг санал нэгтэй сонгосон байна.

Дараагийн удаад МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын эмэгтэйчүүд бүлгийн даргад  ээлжлэн сонгогдох ажээ.  Бүлэг жил бүр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байхаар тогтсон байна.

Мэдээ