Орон нутаг

Монголын эдийн засгийн форум

 Монголын эдийн засгийн форум нь бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох эрхэм зорилготой улс төрөөс хараат бус, төрийн бус, олон нийтийн байгууллага юм.  Жил бүрийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй манлайлагчдыг урин оролцуулж хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлнэ.

Монголын Уул Уурхайн Ассоциаци

Монголын уул уурхайн ассоциаци нь хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, салбарын талаархи үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, гишүүддээ чиглэсэн үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлж, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Бизнесийн Зөвлөл

МБЗ нь худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж гишүүдийнхээ эрх ашгийн төлөө зөвлөгөө өгдөг. МБЗ нь гишүүдийн хооронд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх замаар худалдаа, бизнесийн холбоо харилцааг үүсгэж ажилладаг байгууллага юм.  МБЗ нь МҮУУА, Евромани, Бийкон, Террапин, Хойд Америк – Монгол Бизнес Зөвлөл, Гадаад Хэргийн яам/Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Экспорта, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Коалтранс, ПраймИнфо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Ерөнхийлөгчийн тамгын газар мөн Америк, Австрали, Канадын элчин сайдын яам зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар олон хурал, зөвлөгөөнүүдэд ивээн тэтгэгч, түнш, хамтран зохион байгуулагчаар оролцсон. МБЗ нь элчин сайдын яам, ТББ, тусгай сонирхолын бүлэглэл, нийгэмлэг болон Монгол улсын төрийн байгууллагуудтай сайн түншийн харилцаатай ажилладаг байна. 

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь анх 1960 оны 7 дугаар сарын 2-нд “Худалдааны Танхим” нэрээр Танхимын дарга, гадаад худалдааны арбитрч, нарийн бичгийн дарга гэсэн 3 орон тоотойгоор үйл ажиллагаагаа анх эхэлсэн түүхтэй. МҮХАҮТ төрийн бус, төвийг сахисан байгууллага бөгөөд нээлттэй гишүүнчлэлтэй. Өнөөдөр МҮХАҮТ Монголын бизнес эрхлэгчдийг төлөөлж буй гол байгууллага бөгөөд тэдний нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалж, өргөн хүрээтэй үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаа, экспорт, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжин, бизнесийн таатай орчныг бүрдүүлж, бизнесийн ертөнцөд болон олон улсын хүрээнд алдар хүндтэй байгууллага болжээ.

Шударга Татвар Ухаалаг Зардал ТББ

ШТУЗ  ТББ-ын үндсэн зорилго нь татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол улсад хариуцлагатай засаглалыг хөгжүүлэн, төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулахад зорилгоор анх байгуулагдсан.ШТУЗ ТББ нь дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна:   Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, татварын дарамтыг бууруулахын тулд бүх төрлийн татварын орлогын зарцуулалтын талаар судалгаа хийх, Татварын холбогдолтой үзэл баримтлал, бодлогын зөвлөмж боловсруулах, шийдвэр гаргагчдад нөлөөлөх, Нийгэм дэх татвар төлөгчдийн нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сурталчилгаа Татварын талаар татвар төлөгчдөд сургалт зохион байгуулах, туслах 

Монголын Банкны Холбоо

Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр албан ёсоор зөвшөөрөл авч санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, гишүүддээ үйлчилдэг, хараат бус, бие даасан, ашгийн бус төрийн бус байгууллага юм. Өнөөдрийн байдлаар тус холбоонд арилжааны 14 банк, 2 бус санхүүгийн байгууллага гишүүнчлэлээр элсэн хамтран ажиллаж байна. Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн  зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэмлэнэ.

Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо

МАОЭХ нь бие даасан, гишүүд, гишүүн байгууллага болон нийгэмдээ үйлчилдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төрийн бус байгууллага юм. МАОЭНХ-г анх 1990 онд Хувийн Үйлдвэрийн Эздийн Холбоо нэртэйгээр сайн дураар эвлэлдэн нэгдсэн 35 аж ахуйн нэгж байгууллагын эзэд үндэслэн байгуулсан. Өнөөдөр тус холбоо нь 21 аймагт бие даасан салбартай 60 орчим суманд төлөөлөгчтэй, 41 мэргэжлийн холбоод, Улсын хэмжээний 12 салбар хорооны бүрэлдэхүүнд ажиллахын зэрэгцээ үйлдвэрлэл, барилга, тээвэр, банк, даатгал, худалдаа-үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи зэрэг хувийн хэвшлийн бүхий л салбарыг хамарсан нийт 8100 гаруй гишүүд, дэмжигчдийг эгнээндээ нэгтгэсэн Үндэсний хэмжээний байгууллага юм.

Монголын Мэргэжлийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл

МҮХАҮТ-ын дэргэдэх Мэргэжлийн холбоодын зөвлөл нь 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  Танхимын даргын 132 тоот тушаалаар байгуулагдсан. МХЗ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, ТББ-уудын чадавхийг дээшлүүлэх, Төрийн бодлого шийдвэр, дүрэм журам, тогтоол гаргахад мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг өгдөг, авдаг механизмыг төлөвшүүлэх, Мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжин бодлогын болоод арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, ТХХТ-ийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, бодлого стратегид нэвтрүүлэн бодит ажил хэрэг болгох, Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудлыг эрчимжүүлэх, Мэргэжлийн холбоодын санал санаачилгыг олон нийтэд сурталчлан таниулах, Мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг тодорхой болгох зорилгоор байгуулагдсан.