Дэлхий дахин

ОУ-ын Гүйцэтгэх Захирлуудын Клуб

ОУ-ын Гүйцэтгэх Захирлуудын Клуб нь Захирлуудын бизнесийг хөхүүлэн дэмжих, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, бусадтай туршлагаа хуваалцахад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллагын гишүүн нь жилийн  хоёр сая доллараас дээш борлуулалт хийдэг компанийн захирал байх ёстой бөгөөд тус  клуб нь  жилдээ найман удаа гишүүдийнхээ  уулзалтыг зохион байгуулдаг байна. Тус байгууллага нь байгуулагдаад 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм.

Японы Гүйцэтгэх Захирлуудын клуб

Японы Гүйцэтгэх Захирлуудын клуб нь Японы эдийн засгийг сэргээх, сайжруулах зорилгоор 83 шилдэг бизнесменүүдийн санаачлагаар анх 1946 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь  65 жилийн турш  Японы эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн асуудлуудыг асуудлыг шийдвэрлэх болон Японы бүх нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ. Өнөөдөр тус байгууллагад Япон улсын тэргүүлэгч 900 гаруй корпорацийн 1300 гаруй захиралууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд нь өөрсдийн үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлж улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэйгээр оролцож байна. 

CEOClub UAE

CEO CLUBS UAE нь Бизнесийн гишүүнчлэлтэй дэлхий дээрх хамгийн том холбоо юм.  Тус клуб нь 12000 гишүүнтэй орон нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Бизнесменүүдэд бизнесээ хөгжүүлэх боломжийг олгохын төлөө ажилладаг байгууллага бөгөөд  Төлөөлөгчийн газраа Хятад улсад анх нээснээр АНУ, Хятад улсын бизнесменүүдийн дунд хэд хэдэн удаагийн арга хэмжээ зохион байгуулагджээ. Тус клуб нь АНУ, ИхБритани, Хятад, Канад, Саудын Араб, Солонгос, Энэтхэг, Пакистан, Морокко, Египет, Филиппин, Малайз, Өмнөд Африк, Сингапур Грек, Румын болон дэлхийн бусад улс орны захиралуудтай харилцаа холбоотой ажиллаж байна. 

The Chairmans Club

The Chairmans Club нь 1993 онд байгуулагдсан бөгөөд бүхий л салбарын зөвлөхүүдтэй байгууллага юм.  Бүх салбарын компаниудад урилга өгөх замаар гишүүнчлэлээ өргөжүүлж гишүүд нь  байгууллагаа санхүүжүүлдэг байна.