Түншлэл

Монголын эдийн засгийн форум

 Монголын эдийн засгийн форум нь бизнес, улс төр, эрдэмтэн мэргэд болон иргэний нийгмийн төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах асуудлаар нийтлэг ойлголцлыг бий болгох эрхэм зорилготой улс төрөөс хараат бус, төрийн бус, олон нийтийн байгууллага юм.  Жил бүрийн чуулга уулзалт нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаар нэр хүндтэй манлайлагчдыг урин оролцуулж хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцүүлнэ.

ОУ-ын Гүйцэтгэх Захирлуудын Клуб

ОУ-ын Гүйцэтгэх Захирлуудын Клуб нь Захирлуудын бизнесийг хөхүүлэн дэмжих, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх, бусадтай туршлагаа хуваалцахад нь дэмжлэг туслалцаа үзүүлдэг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллагын гишүүн нь жилийн  хоёр сая доллараас дээш борлуулалт хийдэг компанийн захирал байх ёстой бөгөөд тус  клуб нь  жилдээ найман удаа гишүүдийнхээ  уулзалтыг зохион байгуулдаг байна. Тус байгууллага нь байгуулагдаад 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм.

Монголын Уул Уурхайн Ассоциаци

Монголын уул уурхайн ассоциаци нь хариуцлагатай уул уурхайг эрдэс баялгийн салбарын аливаа үйл ажиллагааны тулгуур зарчим болгон хэвшүүлж, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн, тэдний дуу хоолойг Монгол улсын уул уурхайн салбар дахь төрийн бодлогод тусгуулахыг чармайн, салбарын талаархи үнэн бодит мэдлэгийг нийгэмд түгээж, гишүүддээ чиглэсэн үр нөлөөтэй үйлчилгээ үзүүлж, улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Бизнесийн Зөвлөл

МБЗ нь худалдаа, бизнесийн харилцааг дэмжих, хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж гишүүдийнхээ эрх ашгийн төлөө зөвлөгөө өгдөг. МБЗ нь гишүүдийн хооронд харилцаа холбоо тогтооход нь дэмжлэг үзүүлэх замаар худалдаа, бизнесийн холбоо харилцааг үүсгэж ажилладаг байгууллага юм.  МБЗ нь МҮУУА, Евромани, Бийкон, Террапин, Хойд Америк – Монгол Бизнес Зөвлөл, Гадаад Хэргийн яам/Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Экспорта, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Коалтранс, ПраймИнфо, Компанийн засаглалын хөгжлийн төв, Ерөнхийлөгчийн тамгын газар мөн Америк, Австрали, Канадын элчин сайдын яам зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар олон хурал, зөвлөгөөнүүдэд ивээн тэтгэгч, түнш, хамтран зохион байгуулагчаар оролцсон. МБЗ нь элчин сайдын яам, ТББ, тусгай сонирхолын бүлэглэл, нийгэмлэг болон Монгол улсын төрийн байгууллагуудтай сайн түншийн харилцаатай ажилладаг байна. 

Японы Гүйцэтгэх Захирлуудын клуб

Японы Гүйцэтгэх Захирлуудын клуб нь Японы эдийн засгийг сэргээх, сайжруулах зорилгоор 83 шилдэг бизнесменүүдийн санаачлагаар анх 1946 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь  65 жилийн турш  Японы эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, орон нутгийн асуудлуудыг асуудлыг шийдвэрлэх болон Японы бүх нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж иржээ. Өнөөдөр тус байгууллагад Япон улсын тэргүүлэгч 900 гаруй корпорацийн 1300 гаруй захиралууд гишүүнчлэлтэй бөгөөд гишүүд нь өөрсдийн үзэл бодол, санаагаа чөлөөтэй илэрхийлж улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэйгээр оролцож байна. 

The Chairmans Club

The Chairmans Club нь 1993 онд байгуулагдсан бөгөөд бүхий л салбарын зөвлөхүүдтэй байгууллага юм.  Бүх салбарын компаниудад урилга өгөх замаар гишүүнчлэлээ өргөжүүлж гишүүд нь  байгууллагаа санхүүжүүлдэг байна.

Түншлэл

Клубын хувьд орон нутаг болоод тив дэлхийн түншлэлийг эрхэмлэх нь нэн чухал шаардлага болно. Тиймээс бид “Орон нутаг”, “Бүс нутаг”, “Дэлхий дахинд” гэсэн 3 хүрээнд түншлэл бий болгож, санаачлагаа илүү хүчтэйгээр ажил хэрэг болгохыг эрмэлзэж байна.

Монголын Мэргэжлийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл

МҮХАҮТ-ын дэргэдэх Мэргэжлийн холбоодын зөвлөл нь 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдөр  Танхимын даргын 132 тоот тушаалаар байгуулагдсан. МХЗ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, ТББ-уудын чадавхийг дээшлүүлэх, Төрийн бодлого шийдвэр, дүрэм журам, тогтоол гаргахад мэргэжлийн холбоодын санал зөвлөмжийг өгдөг, авдаг механизмыг төлөвшүүлэх, Мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг дэмжин бодлогын болоод арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэх, ТХХТ-ийг мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, бодлого стратегид нэвтрүүлэн бодит ажил хэрэг болгох, Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх асуудлыг эрчимжүүлэх, Мэргэжлийн холбоодын санал санаачилгыг олон нийтэд сурталчлан таниулах, Мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг тодорхой болгох зорилгоор байгуулагдсан.