Сүү Хувьцаат Компанийн Гүйцэтгэх Захирал Б.Гантулга

Бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажлын туршлагатай, идэвхитэй, нээлттэй, тод, шуурхай шийдвэр гаргагч бизнесийн удирдагч. Бизнес харилцаа, хэлэлцээр хийх өндөр чадвартай, шуурхай асуудлыг шийдвэрлэх, шинийг эрэлхийлж, хурдан сурцалцдаг. Бие даан ажиллах, олон ажлыг зэрэг гүйцэтгэх, бизнесын шинэ харилцаа холбоо тогтоох, багийг манлайлах чадвартай. Бизнесийн шинэ салбарт өөрийгөө сорьж шинэ зүйлд суралцах дуртай.

Удирдлага, төлөвлөлт, харилцаа холбоо, зохион байгуулах чиглэл өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой албан тушаал, хамт олны дунд ажиллах.


АЖЛЫН ТУРШЛАГА

Сүү Хувьцаат Компани, Улаанбаатар, Монгол Улс (www.mongolmilk.mn)

2014 оны 1 сар – Одоог хүртэл

Монгол Улсын Ууган Үйлдвэр, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч компани Албан тушаал: Гүйцэтгэх Захирал

АНАКС АКСИС, Улаанбаатар, Монгол Улс (www.anax.mn)

2012 оны 3 сар – 2014 оны 1 сар

Shell тос тослох материалын Монгол Улс дахь албан ёсны борлуулагч Албан тушаал: Гүйцэтгэх Захирал

Моннис Групп, Улаанбаатар, Монгол Улс (www.monnis.com)

2009 оны 1 сар – 2012 оны 3 сар

Уул уурхай, Автомашин, Иргэний агаарын тээвэр, Эрчим хүч, Үл хөдлөх хөрөнгө, Даатгал, Тээврийн салбаруудад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын томоохон групп компани.

Албан тушаал: Дэд Захирал (2011, 3 сар – 2012, 3 сар),

Үйл ажиллагаа эрхэлсэн захирал (2010, 3 сар – 2011, 3 сар),

Маркетингийн газрын захирал (2009, 1 сар – 2010, 3 сар)

ХасБанк, Улаанбаатар, Монгол Улс (www.xacbank.mn)

2004 оны 1 сар – 2009 оны 1 сар

Монгол Улсын анхны бичил санхүүгийн банк бөгөөд тэргүүлэгч банк.

Албан тушаал: Маркетингийн Газрын Захирал (June, 2008 – January, 2009),

Харилцагчийн үйлчилгээний төвийн захирал (2007, 3 сар – 2008, 6 сар),

Картын төвийн менежер (2005, 3 сар – 2007 3 сар),

Гүйцэтгэх Захирлын туслах (2004, 3 сар – 2005, 3 сар),

Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн (2004, 1 сар – 2004, 3 сар)