Саусгоби сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал ​Ч.Мөнхбат

Ноён Ч.Мөнхбат Саусгоби сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захиралаар 2015 оны 9 сарын 7-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Үүнээс өмнө нь тэрээр тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захиралын үүрэг гүйцэтгэгчээр 2015 оны 3 сарын 26-ны өдрөөс ажиллаж байв. Ноён Ч.Мөнхбат Саусгоби Ресурс компанид Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар Саусгоби сэндс ХХК-ийн Засгийн газрын харилцаа, Бодлогын хэрэгжилт хариуцсан захиралаар ажиллаж байв. Үүний өмнө ноён Ч.Мөнхбат Азийн хөгжлийн банкинд Төслийн захирлаар, Дэлхийн банкинд Зохицуулагчаар тус тус ажиллаж байв.

Ноён Ч.Мөнхбат ОХУ-ын Ленинград хотын дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд түүнчлэн Монгол Улсын Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэй юм. Мөн тэрээр 1998 онд Шинэ Зеланд Улсын Вайкато их сургуульд Төрийн бодлого, удирдлагын чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан юм. Түүнчлэн Ноён Ч.Мөнхбат Шинэ Зеланд Улсаас Монгол Улс дахь Өргөмжит консулаар ажилладаг билээ.