Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл

Ж.Оюунгэрэл 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1963-1973 онд Улаанбаатар хотын 1-р сургууль, 1973-1979 онд ОХУ-ын Москва хотын Губкины нэрэмжит Нефть хийн дээд сургуулийг нефтийн инженер- эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн, 1993 онд АНУ-д Литтлийн их сургуулийг нефтийн эдийн засаг, 1993 онд Кембриджийн их сургуульд магистрын курс, 1995 онд Голланд улсын Маастрихтын менежментийн сургуулийг тус тус төгсчээ. 1979 оноос Улаанбаатар хотын Нефть хангамжийн баазад экспедитор, нягтлан бодогч, эдийн засагч, 1982 оноос Нефть хангамжийн удирдах газарт хангамжийн инженер, 1983 оноос Нефть хангамжийн удирдах газарт эдийн засагч, 1988 оноос мөн газарт ахлах эдийн засагч, 1990 оноос нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирал, 1996 оноос одоог хүртэл “Петровис” ХХК-ний ерөнхий захирал, 2001 онд Капитрон банкны ТУЗ-ын дарга, 2003 оноос тус банкны ТУЗ-ын гишүүн, 2004 оноос одоог хүртэл НИК ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж байна.