Оюуны Ундраа Группын Ерөнхий Захирал С.Амарсайхан

1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.

1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна.

С.Амарсайхан нь Англи, Орос, Хятад хэлтэй бөгөөд төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байна.