“Онч Аудит” ХХК-ийн Ерөнхий Захирал Д.Ончинсүрэн

Д.Ончинсүрэн нь 2004 онд “Онч Аудит” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Олон Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчийн анхдагчдын нэг юм.

Тэрээр олон улсад танигдсан ОУМНБ-ийн шалгалтанд 1999 онд тэнцсэн Монголын 18 нягтлан бодогчдын нэг юм. Монголын шилдэг аудитын компаниудын нэг Онч Аудит ХХК-ийг удирдаж байсан бөгөөд 2012 оны 1-р сарын 1-нээс Делоиттын албан ёсны гишүүн компани болсон. Д.Ончинсүрэн нь мэргэжлийн нягтлан бодох бүртгэлийн салбарт 20 гаруй жилийн арвин туршлагатай боловсон хүчин юм.

Тэрээр өөрийн компанийг байгуулахаас өмнө Артур Андерсон, Эрнст энд Янг зэрэг аудитын 4 том компаниудад Улаанбаатар болон Москва хотуудад ажиллаж байсан. Тэрээр Олон Улсын Валютын Сангийн төслөөр татварын ерөнхий газрын удирдлага дор татварын хуулийн хэрэгжилтийг сайжруулах татварын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.