Номин Холдинг

Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр, 5100 гаруй ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг болсон байна.

Түүнчлэн бид Монгол Улсын 3 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 5-р байр, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын холбооны “Шилдэг Компани”, Ази Номхон Далайн Орнуудын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани” Монгол Улсын “Худалдааны Салбарын Шилдэг Байгууллага”, “Шилдэг Импортлогч”, Нийслэлийн 4 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж” зэрэг өргөмжлөл авсан нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм.

“Номин Холдинг” ХХК-ийн бүх салбар нэгжүүд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж хамтран ажилласаар ирсэн ба борлуулалт Үйлчилгээний салбарын харилцагчдын тоо жил ирэх тусам өсч 28 салбар дэлгүүрээр нийтдээ 10,000 гаруй харилцагчтай байнгын хамтран ажиллаж байгаа үндэсний сүлжээ дэлгүүр болон ажиллаж байна.