М-Си-Эс Группын Захирлуудын Зөвлөлийн Дарга Ж.Оджаргал

Ж.Оджаргал нь 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Ж.Оджаргал ОХУ-ын Киевийн политехникийн их сургуулийг 1989 онд төгсөж, ажлын гараа нь Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллахаас эхэлсэн юм. 1991 онд Эгийн голын усан цахилгаан станцад эрчим хүчний инженерээр ажилд орсноор тус станцын ТЭЗҮ-ийг гаргахаар Швейцарын Цюрих хотноо “Электроват” компанид 3 сар ажилласан байна.1993 онд хувиараа бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, эрчим хүчний консалтинг чиглэлээр орон нутгийн зөвлөх үйлчилгээ эхэлж, хөдөө аж ахуйн салбарт тооцоо судалгаа хийдэг байв. Тэр үед Ж.Оджаргал ба түүний хамтран зүтгэгчид “Дэлхийн банк”-ны хараанд өртөж, судалгаа хийхээр 5000 ам.долларын гэрээ байгуулсан нь түүний хэрэгжүүлсэн анхны төсөл. MCS гэдэг нь Mongolian consulting servive гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсантай холбоотой. Эрхэм бизнесмен Ж.Оджаргал одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг.