Монполимет компанийн Ерөнхий захирал Н.Мөнхнасан

Н.Мөнхнасан нь АНУ-ын Вашингтон мужийн Жорж Вашингтоны Их Сургууль болон Калифорниа мужийн Сан Францискогийн Их Сургуулиудыг санхүүгийн инженер, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон магистрийн зэргүүдийг Cum Laude цолтой тус тус төгссөн. АНУ-д Дэлхийн банкинд эдийн засагч, Монгол улс дахь Дэлхийн банкны салбарт АНУ-с томилогдон ажиллаж, Монгол банкны валютын газарт мөн эдийн засагчаар ажилласан туршлагатай бөгөөд энэ хугацаандаа санхүү банкны салбарын тэргүүний ажилтан, залуучуудын холбооны тэргүүний залуу алтан медаль зэрэг олон шагналуудын эзэн болж байсан юм. Өдгөө Монполимет Группын Ерөнхий захирлын албыг хашиж байна.

Тэрээр уул уурхай, ашигт малтмалын хайгуул, нөхөн сэргээлт, барилга угсралт ба барилгын материалын үйлдвэрлэлт гэх зэрэг нийт 1000 гаруй ажилтантай бизнесийн нэгжүүдийг амжилттайгаар удирдан ажиллаж байна.

Монполимет компанийн Ерөнхий захирлаар ажиллах хугацаандаа гаргасан түүний хамгийн сүүлийн том амжилт бол Монгол улсдаа анх удаа хамгийн орчин үеийн техник технологитой, бүрэн автоматжсан, байгаль орчинд ээлтэй ЭКО цементийн үйлдвэрийн төсөл болох Монцемент үйлдвэрийн төслийг амжилттайгаар хэрэгжүүлсэн явдал юм. Энэхүү цементийн үйлдвэрийг барьж байгуулахдаа 250 сая ам.долларын төслийн санхүүжилт босгосон бөгөөд Монцемент үйлдвэрт ОУ-д мөрдөгдөж буй компанийн засаглал, бүтээгдэхүүний Европ стандарт, шинэ нөү-хау-г нэвтрүүлэн ажиллаж байна.

Н. Мөнхнасан нь Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ, YPO, Who's Who of Professionals Historical Society, Alpha Sigma Nu Honor Society зэрэг байгууллагуудын гишүүн юм.