Монос Групп

Монос Групп 1990 онд Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. Бизнесээ өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжиж Монос Холдинг ХХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК, Монос Фарм трейд ХХК, Монос Улаанбаатар, Монос Хаусхолд ХХК, Монос Хүнс ХХК, Монос Дээд Сургууль, Эм судлалын хүрээлэн, Монос Констракшн ХХК, Монос Дэлгэрэх ХЗХ зэрэг 10 охин компанитайгаар улс орныг хамарсан өргөн сүлжээг бүрдүүлж чадсан мэргэжлийн өндөр ур чадвартай менежментийн баг ажиллаж байна.

Монос Групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.