Монос Группын Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Л.Хүрэлбаатар

Пятигорскийн АУДС-ийг Эм зүйчээр 1975 онд төгссөн. 1975 оноос Ардын эмнэлэгийн хүрээлэнд ажиллаж байгаад Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудад, 1978 онд Анагаах ухааны хүрээлэн, Эрүүл мэндийн нэгдсэн редакцид редактораар, 1990 оноос Эмийн сангуудыг удирдах конторын даргаар ажилласан.

1990 оны 5-р сард эмийн жижиг үйлдвэр байгуулж болно гэсэн хууль гарсаны дараа “Монос” эм, гоо сайхны үйлдвэрийг байгуулж байсан өдгөө тус компаний үйл ажиллагаа өргөжин тэлж 30-аад улсын 50-иад эм үйлдвэрлэдэг компанитай хамтран ажиллаж байна. Эмийн хажуугаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд анхны бэлэн бүтээгдэхүүн нь “Булга”, “Марал” зэрэг нүүрний тоснууд байв. Л.Хүрэлбаатар доктор 400 гаруй шинэ санаа гаргасан. Эдгээрээс дурдвал Читамон, Эрвилкор, Дентамон, Натурвит, Салимон зэрэг 15 нэр төрлийн эм, гоо сайхны “Биомон” иж бүрдэл зэргийг бий болгож Монгол улсын Төрийн соёрхол хүртжээ.