​Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клубийн 7 жилийн ойн арга хэмжээ 2014 оны 5 сарын 21-ны өдөр амжилттай боллоо.

Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб нь 2 жил тутамд шинэ Ерөнхийлөгч сонгож өөрсдийн үйл ажиллагааг шинэчилдэг уламжлалтай. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Оюуны Ундраа Группийн Ерөнхий Захирал С.Амарсайхан нь тус албыг хашсан бөгөөд ойн арга хэмжээний үеэр Ц.Түмэнцогт захиралд ажлаа хүлээлгэж өглөө. Клубийн Дэд Ерөнхийлөгч,  Монголын Хөрөнгө Оруулалтын Сангийн Захирал Б.Батсайхан үүрэгт ажлаа  UFC Группийн Ерөнхий Захирал О.Амартүвшинд хүлээлгэн өглөө. 
Уг арга хэмжээнд клубийн хүндэт гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл болох захирлууд,  элчин сайдууд болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлүүд  уригдан оролцсон юм. 

Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клуб нь өнгөрсөн  7 жилийн хугацаанд хувийн хэвшлийн  эрх ашгийг хамгаалах, шинэ залуу лидерүүдийг бэлтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хот, хөдөө орон нутгийн хөгжлийг хурдасгах зэрэг олон төрлийн томоохон төслүүдийг эхлүүлж  байсан бөгөөд энэхүү төсөл төлөвлөгөө  одоо ч амжилттай хэрэгжиж байна.

Мэдээ