Зорилт

-          Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, бизнесийн хөгжлийг дэмжих бодлогыг хуулинд тусгуулах

-          Голлох салбарын хөгжлийг дэмжих, тогтворжуулах эдийн засгийн нээлттэй, тогтвортой орчныг бий болгох

-          Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй төр засгийн байгууллагууд хамтран ажилладаг орчныг бий болгох

-          Олон нийтийн хөгжлийн болон нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд  захиралуудын дэмжлэгийг авах

-          ОУын бизнесийн байгууллагын стандарт, туршлагад нийцсэн бүтээлч ажиллах хүчнийг бэлтгэж чадах боловсролын системтэй байхын тулд боловсролын байгуулагатай хамтран ажиллах

-          Гадны боловсон хүчнээс хэт хамааралтай байдлыг багасгахын тулд шаардлагатай үйлдвэрлэлийн сургалтуудыг дэмжиж ажиллах

-          Өрсөлдөх чадварыг бий болгох шинэ технологийн дэвшлийн санаачлагуудыг дэмжиж ажиллах

-          Уул уурхай болон голлох салбарын үйлчилгээний хэсэгт Монгол компаниудыг оруулах чадваржуулах тал дээр ажиллах