Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын Гүйцэтгэх Захирлуудын Клубын (CEO Club) гишүүн компаниудын нэрийн өмнөөс мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд манай клуб нь анх үүсэн байгуулагдсанаасаа хойш Монголын бизнесийн шилдэг, нэр хүндтэй компаниудын төлөөллөөс бүрдсэн, олон нийтэд танигдсан, бизнесийн дуу хоолой болж, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болоод байгааг тэмдэглэхэд таатай байна. Манай клубын зорилго нь Монголд бизнес эрхлэх таатай хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бүрдүүлэхийн төлөө шийдвэр гаргагчид, хууль тогтоогчидтой байнга хамтарч ажиллаж ирлээ.

CEO клуб нь 2007 онд байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт тэргүүлж, татварын орчин, хөрөнгө оруулалтын хууль ба зохицуулалт, байгаль орчин, арбитрын тухай хууль зэрэг чухал асуудлуудыг хөндөн ажилласаар байгаа.

Манай клуб Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын Бизнесийн Холбоо (МБХ), Улаанбаатар Хотын Худалдааны Танхим (УБХТ) болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагаагаа байнга өргөжүүлж ирлээ.

Энэхүү эрч хүчтэй үед манай клубын гишүүд Монголд бизнес эрхлэх сонирхолтой, Монголын бизнесийн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байгааг дахин илэрхийлж байна. Бүгдээрээ хамтдаа хөгжицгөөе!

CEO клубын Ерөнхийлөгч

Хутагт овогтой Чулууны Ганхуяг