Делоитт Онч ХХК

Делоитт Ончийн өмнөх байгууллага Онч Аудит ХХК нь 2004 оны 1-р сард байгуулагдсан бөгөөд өндөр ур чадвартай, туршлагатай, дээд зэргийн чадварлаг, бие даасан үндэсний аудиторуудыг бий болгож хөгжүүлэх зорилго өвөрлөн ажлын гараагаа эхлүүлж байсан. Үүсгэн байгуулагч, одоо Делоитт Онч ХХК–ийн Ерөнхий захирал Ончинсүрэн нь олон улсын аудитын байгууллагуудад ажиллаж ирсэн арвин их туршлагатай үндэсний аудитор юм.

Анх зөвхөн аудитын үйлчилгээ үзүүлдэг байсан бол үйлчилгээнийхээ хүрээг амжилттай тэлж татварын зөвлөгөө, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, зөвлөx үйлчилгээ болон эрсдэлийн удирдлага зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх болсон. Онч аудит нь 2012 онд Делоиттын сүлжээнд нэгдсэн бөгөөд одоо Делоитт Онч ХХК болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйлчлүүлэгчид Монголын хамгийн шилдэг 100 байгууллагуудын тэргүүн эгнээнд багтдаг. Гадаад түнштэй Монгол компани, гадаадын хөрөнгө оруулалттай компани, мөн Монголын хөгжилд хөрөнгө оруулалт хийж буй ашгийн бус байгууллагууд бидний үйлчлүүлэгчид билээ. Өнөөдөр манай компани Монголд аудит, татвар, удирдлагын болон бизнесийн зөвлөх үйлчилгээгээрээ манлайлж байна.Бид Улаанбаатар дахь салбартаа 50 гаруй мэргэжилтэнтэйгээс гадна Делоиттын олон улсын сүлжээний хүчин чадлыг бүрэн ашиглах боломжтой тул үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах төдийгүй давуулан биелүүлэх хүний нөөцийн хангалттай чадавхитай боллоо. Бид үндэсний татвар, бизнесийн орчныг гүн гүнзгий ойлгодог учир бидний үйлчлүүлэгчид зах зээлд өрсөлдөх өндөр чадвартай байж чаддаг.

Делоитт Онч ХХК нь “Шилдэг гүйцэтгэлийн үлгэр жишээ” болох гэсэн Делоиттын олон улсын сүлжээний зорилгыг биелүүлэхийн тулд Делоиттын хүчин чадлыг ашиглан үйлчлүүлэгчид болон түншүүдийнхээ итгэлийг даан дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэн ажилладаг.