Гишүүн байгууллага

Хишиг Арвин Индустриал ХХК

Хишиг Арвин Индустриал нь 1997 оноос хойш уул уурхай, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсад анхны гэрээт олборлолтын үйлчилгээг нэвтрүүлж түүгээрээ өргөжин тэлж буй үндэсний оператор компани юм. Тус компани нь Улаанбаатар хот дахь төв салбар, Өмнөговь аймаг дахь салбаруудаараа дамжуулан гадаадын болон дотоодын захиалагчиддаа уул уурхайн гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэн туршлагаа улам нэмсээр байна.

Саусгоби сэндс ХХК

Саусгоби Ресурс Лимитед (Саусгоби) нь газар Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани (TSX: SGQ, HK: 1878). Газар зүйн байрлалын хувьд Хятад улстай хамгийн ойр стратегийн ач холбогдол бүхий байршилтай нүүрсний ордыг эзэмшдэг Саусгоби компани нь томоохон нүүрс үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компани бөгөөд дэд бүтэц тээврийн ложистикийн чиглэлээр мөн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг.

Сүү ХК

Монгол улсын Ууган үйлдвэр Сүү ХК нь 1958 онд анх нийслэлийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор ЗХУ-ын мэргэжлийн байгууллагын боловсруулсан зураг төслийн дагуу, хоногт 30 тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан. Эдүгээ хоногт 200тн сүү боловсруулах хүчин чадалтайгаар 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Өдөр бүр өсөн нэмэгдэж буй хүн амын эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэртээ дэлхийн стандартад нийцсэн техник технологийг байнга нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадсандаа бид баяртай байна. Үүний нэг баталгаа нь өндөр шалгуур бүхий олон улсын чанарын стандарт болох ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэртээ нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.Бид “Малчны хотноос таны гэрт” уриан дор нийт 2500 гаруй малчид фермерүүдтэй хамтран ажиллаж Монгол улсын хамгийн том сүү бэлтгэлийн нэгдсэн системийг бий болгоод байна. Мөн Сүү ХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжлийг тодорхойлогч хагас зуун жилийн түүхтэй Монгол улсын Ууган сүүний үйлдвэр юм.

Монголын Хөрөнгө Оруулалтын Сан

Mongolia Opportunities Fund (MOF) нь 2011 оны 5-р сард Монгол улсад төлөөлөгчийн газраа байгуулсан билээ. Манай Mongolia Opportunities Partners компани нь Монгол улсын хувийн хэвшлийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зориулалттай Монголын Хөрөнгө Оруулалтын Санг удирддаг бөгөөд тус санд гадаадын түнш компаниуд хөрөнгө оруулалт хийн хамтарч ажиллаж байгаа юм.

Женерал Электрик ХХК

“Женерал Электрик” компани нь байгалийн арвин их нөөц баялагтай, Ази тивд хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болох Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр, Монголын зах зээлд сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, гэрэлтүүлэг зэрэг эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн салбаруудад дотоодын нөөц бололцоог үр ашигтай ашиглах хамгийн орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх боломжуудыг нээж байна.

Хера Холдинг

2003 он ХЕРА Инвестмент ХХК нь гадаад, дотоод худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйлажиллагаа явуулахаар байгуулагдав. 2004 он Солонгос Улсын HITE BREWERY компанийн Монгол. 2005 он ХЕРА Экуйпмент ХХК байгуулагдаж Hyundaiheavy industries компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болов. Hyundai брендийн хүнд даацын машин механизмыг зах зээлд нийлүүлж харилцагчдын сэтгэл ханамж, тоног төхөөрөмийн найдвартай ажиллагааг ханган ажиллах мэргэшсэн инженер техникийн баг, технологийн дэвшлийг нэвтрүүлсэн засварын төв, оновчтой нөөцийг бүрдүүлсэн сэлбэгийн худалдаагаар цогц үйлчилгээг үзүүлдэг. 2008 он ХЕРА Фүүдс ХХК байгуулагдаж шар айраг, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажиллаж байна. Улаанбатар хот болон 21 аймагт бүтээгдэхүүнээ хэрэглэчиддээ хүргэдэг. 2008 он Ремикон хувьцаат компанийг байгуулж, Монголын хөрөнгийн бирждээр IPO хийсэн. Барилгын бетон зуурмаг, бетон хийц, хөнгөн блокны үйлдэвлэл зам гүүр барилгын салбарт хэрэглэгдэх машин механизмын түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. 2009 он Авто тээврийн үйлчилгээний Ар Зам ХХК байгуулагдав. Байгуулагдсан цагаасаа барилга уул уурхайн салбарт ажиллаж буй гадаад дотоодын хөрөнгө оруулалт бүхий компани, байгууллага, иргэдэд хүнд даацын тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизмаар тээврийн үйлчилгээ үзүүлж байна. 2009 он Белый Медведь ХХК-ийг байгуулж,автын болон ахуйн, барилгын химийн бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж эхлэв. 2010 он Уул уурхайн салбарт олборлолтын үйлчилгээг үзүүлэх ХЕРА Майнинг Сервис ХХК байгуулагдсан. Туршлагатай удирдлагын баг, шинэлэг технилогийг хослуулан хөрс хуулалтаас эцсийн ачилт, хүргэлт хүртлэх бүхий л хэрэгцээг зөв тодорхойлж ажиллах үндэсний гүйцэтгэгч компани болохыг зорьж байна. 2010 он ХЕРА Констракшн ХХК барилгаугсралт,менежмент, зурагтөслийнчиглэлээр тус тус компаниуд байгуулагдаж Хера Холдинг компани маань өргөжин тэлсээр байна.

Тэрэлж Зочид Буудал

Тэрэлж сүйх компани нь Гацуурт компанийн бие даасан нэг салбар охин компани бөгөөд 5 одтой "Тэрэлж" зочид буудал үйл ажиллагаа явуулж байна.

Ньюком Групп

Ньюком компани нь эрсдэл өндөртэй, нөр их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардсан, ард иргэдийнхээ өсөн нэмэгдэж буй суурь хэрэгцээг хангахад чиглэсэн стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулалт хийн, чанарыг эрхэмлэн, үргэлж шинийг санаачилж баялгийг зөв замаар бүтээсээр ирсэн. Ийнхүү замнахдаа бид нийгэм олон нийт, харилцагч үйлчлүүлэгч, түншүүд, хамт олныхоо итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, хүлээлтийг бүрэн хангахын төлөө тууштай ажиллаж ирсэн.

Монос Групп

Монос Групп 1990 онд Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан. Бизнесээ өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжиж Монос Холдинг ХХК, Монос Фарм ХХК, Монос Косметик ХХК, Монос Фарм трейд ХХК, Монос Улаанбаатар, Монос Хаусхолд ХХК, Монос Хүнс ХХК, Монос Дээд Сургууль, Эм судлалын хүрээлэн, Монос Констракшн ХХК, Монос Дэлгэрэх ХЗХ зэрэг 10 охин компанитайгаар улс орныг хамарсан өргөн сүлжээг бүрдүүлж чадсан мэргэжлийн өндөр ур чадвартай менежментийн баг ажиллаж байна. Монос Групп нь эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импорт, экспорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, судалгаа шинжилгээ, боловсрол үйлчилгээний салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч, Монгол улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг юм.

Голомт Банк

Голомт банк нь 1995 оны 3-р сарын 6-ны өдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагдсан бөгөөд арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээг бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч дотоод гадаадын харилцагч, түншүүддээ чанарын өндөр түвшинд хүргэн ажиллахын зэрэгцээ компанийн засаглал болон ил тод байдлыг өндөр түвшинд ханган ажилладаг юм. Тус банк нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам олныг хийж, анхны Олон улсын төлбөрийн картын систем, 24 цагийн банкны үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээ, хосолсон валют бүхий Dual Currency карт, БНХАУ-ын нутаг дэвсгэрээс гадна дэлхийн зах зээлд анх удаа нэвтэрсэн UnionPay юаний карт, Интернэт банк, ухаалаг утсанд суурилсан “Смарт банк”, “Өөртөө үйлчлэх банк”, төгрөгийн олон улсын MasterCard зэргийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлсэн билээ. Голомт банк зөвхөн дотоодын төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж ирсэн бөгөөд дэлхийд тэргүүлэгч Credit Swiss, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Швейцарийн Swiss-MO болон Trafigura Beheer B.V. банктай хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын цорын ганц банк бөгөөд Бээжин, Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. 2011 болон 2012 онуудад дэлхийд алдартай The Banker, EuroMoney болон Global Finance сэтгүүлүүд Голомт банкийг “Монгол Улсын Шилдэг Банк”-аар тус тус өргөмжилсөн юм.

UFC Групп

Анх 2005 онд 30 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж улсын төсөвт жилд 400 орчим сая төгрөг төвлөрүүлж байсан бол өнөөдрийн байдлаар хүнс, рашаан сувилал, газар тариалан зэрэг чиглэлээр 500 гаруй ажилтантайгаар тогтмол үйл ажиллагаа явуулж улсын төсөвт 6 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлдэг үндэсний хэмжээний компани болж өргөжсөн байна. Тус компани нь өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орныг хамарсан 2000 гаруй цэгээр, мөн Өмнөд Солонгос, Хойд солонгос, Хятад, Япон, Англи, Герман, Белги, АНУ, Канад Австрали зэрэг Улсуудад экспортлон хэрэглэгчдэдээ хүргэж байна. UFC группын үйлдвэрлэсэн СИЛВЕР ЧИНГИС, МОРЬТОЙ ЧИНГИС, ЧАЦАРГАНЫ ЖҮҮС, ЧАЦАРГАНЫ ТОС зэрэг бүтээгдэхүүнүүд дотоодын болон Олон Улсын нэр хүнд бүхий томоохон үзэсгэлэн худалдаанд оролцож бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлын дизайны шийдэл зэргээрээ олон олон амжилт гаргаж компани болон бүтээгдэхүүн мөн эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгаж байгаа билээ.

Оюуны Ундраа Групп

“Оюуны Ундраа Групп” ХХК нь анх 1992 онд хэвлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, нефть бүтээгдэхүүний импорт, худалдааны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан бол одооо үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүн үйлчилгээ, барилга үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, мэдээлэл технологийн салбаруудад амжилттай ажиллаж байна. “Оюуны Ундраа Групп” компани дээрхи салбаруудад олон мянган ажлын байрыг бий болгож байгаагаас гадна улс орныхоо хөгжил дэвшил, үндэсний хэмжээний бүтээн байгуулалтанд бодит хувь нэмрээ оруулж, нийгмийн өмнө хүлээсэн компани, хамт олныхариуцлагыг өндөрт тавинажиллаж байна.

Алтай Холдинг ХХК

Алтай Холдинг ХХК нь анх 1991 онд бизнесийн гараагаа гадаад дотоод худалдаа, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2005 он манай компани нь холдингийн зохион байгуулалтанд орж Алтай Холдинг ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн охин компаниудаа удирдлага зохион байгуулалт, менежментээр хангаж ажиллаж байна. Одоо холдингийн хэмжээнд нийт 700 гаруй ажиллагсадтайгаар ажиллаж байна.

Петровис ХХК

Петровис компаний эрхэлдэг гол бизнес нь нефьт бүтээгдэхүүний импорт бөгөөд Монгол орон даяар нефьт бүтээгдэхүүний нэгдсэн хадгалалт, түгээлт-борлуулалт, тээвэрлэлтийн сүлжээг бий болгож чадсан анхдагч хувийн компани юм. Ийнхүү үйл ажиллагаагаа явуулахдаа бүхий л сүлжээндээ чанарын менежментийг дээд зэргийн түвшинд хангаж ажиллаж байна.

MОНПОЛИМЕТ ГРУПП

Монполимет групп нь 1992 онд байгуулагдсан, уул уурхай барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн, үндэсний хөрөнгө оруулагч компани юм. Анх арав хүрэхгүй гишүүдтэй ажил хөдөлмөр, бизнесийн гараагаа эхлэж байсан тус компани өдгөө дөрвөн охин компани 1000-аад ажлын байртай, Монгол улсын “ТОП-20″ аж ахуйн нэгжийн нэг болсон. Ашигт малтмалын эрэл хайгуул, уул уурхайн олборлолт, уул уурхайн нөхөн сэргээлт, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монполимет Групп нь хариуцлагатай уул уурхайн улсдаа жишиг компани бөгөөд байгаль орчны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаараа 2003 – 2015 онуудын хооронд Монгол улсын Тэргүүний Нөхөн Сэргээгч аж ахуйн нэгжээр жил дараалан шалгарч байсан юм. Өдгөө тус компани нь ЕСБХБанктай хамтран жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хамгийн орчин үеийн дэвшилтэт байгальд ээлтэй технологи бүхий ЭКО үйлдвэрийг барьж байгуулах олон улсын МОНЦЕМЕНТ төслийг амжилттайгаар хэрэгжүүлж байна. Уг төслийн бүтэц нь: 1. Цемент, чулуунцарын цогц үйлдвэр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын үндэс суурийг тавьж Монгол улсад анх удаа Европын хамгийн орчин үеийн ЭКО технологид суурилсан хуурай аргын жилд 1 сая тонн Европ стандартын шаардлага хангасан бүх төрлийн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монцемент” үйлдвэрийг 2015 оны 8-р сард ашиглалтад оруулсан; 2. Хаягдал хийнээс цахилгаан эрчим хүч боловсруулах үйлдвэр Монгол улсын эрчим хүчний салбарт анх удаа 5МВт суурьлагдсан хүчин чадалтай хаягдал хийнээс эрчим хүч боловсруулах байгаль орчинд ээлтэй ЭКО үйлдвэрийг барьж, төвийн эрчим хүчний системээс авах ачааллыг 30 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. 3. Улаанбаатар хот дахь клинкер боловсруулах үйлдвэр Бид бүтээгдэхүүнээ зах зээлд ойртуулж, тээвэрлэлтийн цаг хугацааг хэмнэх зорилгоор Улаанбаатар хотод цагт 120 тонн хүчин чадалтай клинкер боловсруулах үйлдвэрээ 2017 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

БСБ ГРУПП

БСБ Сервис ХХК 1991 оны 10-р сарын 5-нд байгуулагдаж электрон бараа, компьютер, албан тасалгаа, гэрийн мебелийн импорт болон жижиглэн худалдаа эрхэлдэг. БСБ Групп нь БСБ Сервис ХХК, БСБ Электроникс ХХК, БСБ Компьютерс ХХК, БСБ Мебель ХХК, БСБ Трейдинг ХХК зэрэг 100% хувийн өмчийн 8 компаниас бүрддэг. БСБ Групп нь Улаанбаатар хотод электрон бараа, компьютер, албан тасалгааны тавилга, гэрийн мебелийн нийт 18 дэлгүүр, Эрдэнэт, Дархан хотуудад 4 дэлгүүр, орон нутгийн 8 гэрээт борлуулагч болон www.bsb.mn интернет дэлгүүр зэргээр дамжуулан 300 гаруй ажилчидтайгаар Монгол улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилж байна. 2015 онд Монголын хамгийн том 9000 метр.квадрат талбай бүхий электрон бараа, компьютер, гэрийн мебель, оффисийн мебелийн 9 давхар БСБ Мегамолл дэлгүүрийг ашиглалтанд оруулсан. БСБ Групп нь Монгол улсын электрон барааны зах зээлийн 35%, компьютерийн зах зээлийн 20%, тавилгын зах зээлийн 30%-ийг эзэлдэг, Монголын электрон барааны салбарт тэргүүлэгч компани юм. БСБ Групп нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулдаг “Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтанд 2002 оноос хойш 13 жил дарааллан эхний 50 байрт шалгарч байсан бөгөөд 2013 онд 22 дугаар байр эзэлж байсан юм.

Ард Санхүүгийн Нэгдэл

Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Актив, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтаж байна. 2016 оны эхээр бид Монгол Шуудан компанийн хувьцааны арилжаанд амжилттай оролцож, нээлттэй зах зээл дээрээс компанийн 17.38 хувийг амжилттай худалдаж авсан ба үүнээс хойш хувьцаа нэмж авснаар эзэмшлээ 31 хувь болгосон. Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь мөн Ард Холдингсын өмчлөлд бүртгүүлсэн маркетингийн брэнд юм.

Номин Холдинг

Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” Хувиараа Эрхлэх Аж Ахуй ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр, 5100 гаруй ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 50 тэрбум төгрөг төлж Монгол улсын хөгжил, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг үндэсний шилдэг компаниудын нэг болсон байна. Түүнчлэн бид Монгол Улсын 3 удаагийн “Шилдэгийн Шилдэг Компани”, Топ 150 аж ахуйн нэгжийн 5-р байр, Ази Номхон Далайн Орнуудын ХАҮТ-уудын холбооны “Шилдэг Компани”, Ази Номхон Далайн Орнуудын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн Холбооны “Шилдэг Үйлчилгээтэй Компани” Монгол Улсын “Худалдааны Салбарын Шилдэг Байгууллага”, “Шилдэг Импортлогч”, Нийслэлийн 4 удаагийн “Шилдэг Аж Ахуйн Нэгж” зэрэг өргөмжлөл авсан нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь танигдан хөгжиж буйн илрэл юм. “Номин Холдинг” ХХК-ийн бүх салбар нэгжүүд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж хамтран ажилласаар ирсэн ба борлуулалт Үйлчилгээний салбарын харилцагчдын тоо жил ирэх тусам өсч 28 салбар дэлгүүрээр нийтдээ 10,000 гаруй харилцагчтай байнгын хамтран ажиллаж байгаа үндэсний сүлжээ дэлгүүр болон ажиллаж байна.

Эко Констракшн

“Эко констракшн” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2002 онд үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл Монгол Улсын эдийн засаг, барилга бүтээн байгуулалтын хөгжилд хувь нэмэр оруулан Нийслэл хотын хөгжилд өөрийн өнгө, дизайн, чанарыг илтгэх тохилог, хямд үнэтэй орон сууцны барилгуудыг барьж ашиглалтад оруулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндэсний 600 гаруй ажилтан ажиллагсад, 500 гаруй туслан гүйцэтгэгч, компани, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр барилгын их бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж Нийслэлийн агаарын болон хөрсний бохирдлыг багасгахад хувь нэмэр оруулж байна. Бид өнгөрсөн хугацаанд нийт 6000 гаруй айлын орон сууцны барилга байгууламжийг иж бүрэн барьж гүйцэтгээд байна.

Эрдэнэс монгол

“Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон хараат компаниудад, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм. Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Өнөөдрийн байдлаар нэгдэл компанийн хэмжээнд 10000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Бид байгалийн нөөц, дэд бүтэц, хүний капиталд ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар Монголын иргэдэд үнэ цэнийг бий болгоно гэж үздэг. “Эрдэнэс Монгол” компани нь үйл ажиллагаандаа олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталдаг.

Делоитт Онч ХХК

Делоитт Ончийн өмнөх байгууллага Онч Аудит ХХК нь 2004 оны 1-р сард байгуулагдсан бөгөөд өндөр ур чадвартай, туршлагатай, дээд зэргийн чадварлаг, бие даасан үндэсний аудиторуудыг бий болгож хөгжүүлэх зорилго өвөрлөн ажлын гараагаа эхлүүлж байсан. Үүсгэн байгуулагч, одоо Делоитт Онч ХХК–ийн Ерөнхий захирал Ончинсүрэн нь олон улсын аудитын байгууллагуудад ажиллаж ирсэн арвин их туршлагатай үндэсний аудитор юм.Анх зөвхөн аудитын үйлчилгээ үзүүлдэг байсан бол үйлчилгээнийхээ хүрээг амжилттай тэлж татварын зөвлөгөө, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, зөвлөx үйлчилгээ болон эрсдэлийн удирдлага зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх болсон. Онч аудит нь 2012 онд Делоиттын сүлжээнд нэгдсэн бөгөөд одоо Делоитт Онч ХХК болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйлчлүүлэгчид Монголын хамгийн шилдэг 100 байгууллагуудын тэргүүн эгнээнд багтдаг. Гадаад түнштэй Монгол компани, гадаадын хөрөнгө оруулалттай компани, мөн Монголын хөгжилд хөрөнгө оруулалт хийж буй ашгийн бус байгууллагууд бидний үйлчлүүлэгчид билээ. Өнөөдөр манай компани Монголд аудит, татвар, удирдлагын болон бизнесийн зөвлөх үйлчилгээгээрээ манлайлж байна.Бид Улаанбаатар дахь салбартаа 50 гаруй мэргэжилтэнтэйгээс гадна Делоиттын олон улсын сүлжээний хүчин чадлыг бүрэн ашиглах боломжтой тул үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангах төдийгүй давуулан биелүүлэх хүний нөөцийн хангалттай чадавхитай боллоо. Бид үндэсний татвар, бизнесийн орчныг гүн гүнзгий ойлгодог учир бидний үйлчлүүлэгчид зах зээлд өрсөлдөх өндөр чадвартай байж чаддаг. Делоитт Онч ХХК нь “Шилдэг гүйцэтгэлийн үлгэр жишээ” болох гэсэн Делоиттын олон улсын сүлжээний зорилгыг биелүүлэхийн тулд Делоиттын хүчин чадлыг ашиглан үйлчлүүлэгчид болон түншүүдийнхээ итгэлийг даан дээд зэргийн үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэн ажилладаг.

М-Си-Эс Групп

М-Си-Эс Групп нь 1993 онд үүсгэн байгуулагдахдаа эрчим хүчний салбарын чиглэлээр зөвлөгөө өгдөг багахан хэмжээний компани байсан бол өдгөө эрчим хүч, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний борлуулалт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ. Сүүлийн жилүүдэд Үндэсний хэмжээнд тэргүүний гурван татвар төлөгчийн нэгээр тогтмол шалгарч байгаа М-Си-Эс групп нь нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, 7800 орчим хүнийг ажлын байраар хангаж эх орон, хүн ардынхаа сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна.