БСБ Сервис ХХК-ийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан

Б.Жаргалсайхан нь 1959 онд төрсөн, эрэгтэй.

1976 онд Варшав хот дахь Зөвлөлтийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Минск хотод Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1993 онд Голланд улсын Маастрихт хот дахь Олон улсын менежементийн сургуулийн Post-graduate дамжааг тус тус төгсөж, худалдааны эдийн засагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй, орос, англи хэлтэй.

Б. Жаргалсайхан 1983 оноос Улаанбаатар хотын Худалдааны 8 дугаар конторт эдийн засагч, 1984 оноос Худалдаа бэлтгэлийн яамны Төлөвлөгөө, санхүүгийн хэлтэст мэргэжилтэн, 1990 оноос Сайд нарын зөвлөлийн орлогч даргын нарийн бичгийн дарга, 1991 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт, 1992 оноос Худалдаа үйлдвэрийн яамны харъяа Өргөн хэрэглээний барааны төв биржийн ерөнхий захирал, 1994 оноос Интайм ББХК-ийн ерөнхий захирал, 1996 оноос БСБ Сервис ХХК-ийн дэд захирал, 2003 оны 7 дугаар сараас ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.