БСБ ГРУПП

БСБ Сервис ХХК 1991 оны 10-р сарын 5-нд байгуулагдаж электрон бараа, компьютер, албан тасалгаа, гэрийн мебелийн импорт болон жижиглэн худалдаа эрхэлдэг.

БСБ Групп нь БСБ Сервис ХХК, БСБ Электроникс ХХК, БСБ Компьютерс ХХК, БСБ Мебель ХХК, БСБ Трейдинг ХХК зэрэг 100% хувийн өмчийн 8 компаниас бүрддэг.

БСБ Групп нь Улаанбаатар хотод электрон бараа, компьютер, албан тасалгааны тавилга, гэрийн мебелийн нийт 18 дэлгүүр, Эрдэнэт, Дархан хотуудад 4 дэлгүүр, орон нутгийн 8 гэрээт борлуулагч болон www.bsb.mn интернет дэлгүүр зэргээр дамжуулан 300 гаруй ажилчидтайгаар Монгол улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилж байна.

2015 онд Монголын хамгийн том 9000 метр.квадрат талбай бүхий электрон бараа, компьютер, гэрийн мебель, оффисийн мебелийн 9 давхар БСБ Мегамолл дэлгүүрийг ашиглалтанд оруулсан.

БСБ Групп нь Монгол улсын электрон барааны зах зээлийн 35%, компьютерийн зах зээлийн 20%, тавилгын зах зээлийн 30%-ийг эзэлдэг, Монголын электрон барааны салбарт тэргүүлэгч компани юм.

БСБ Групп нь Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран зохион байгуулдаг “Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтанд 2002 оноос хойш 13 жил дарааллан эхний 50 байрт шалгарч байсан бөгөөд 2013 онд 22 дугаар байр эзэлж байсан юм.