Бидний тухай

Эрхэм зорилго

Монгол улсын эдийн засаг, хууль зүйн таатай орчинг бүрдүүлэх, хувийн хөгжлийг шинэ шатанд гаргах, дэмжин урамшуулахад чиглэсэн бодлого боловсруулахад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, бодлогын баримт бичигт тусгуулах, мөн Монгол улсад шинэ санал санаачлагыг нэвтрүүлэхэд аж ахуйн нэгжүүдийн “СЕО” буюу захирлуудын нэгдмэл санааг Улсын Их Хурал, Засгийн газарт илэрхийлэн хамгаалах, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн (ТХХТ буюу РРР) механизм бий болгох, байнга сайжруулах нэгдмэл хүчирхэг лобби клуб байхад оршино.

Алсын хараа

Нээлттэй, ойлгомжтой, тогтвортой  бизнесийн орчныг бий болгох замаар Монгол Улсыг амьдрах орчин хамгийн сайн бүрдсэн жишиг орон болгоно.

Зорилт

-      Монголын хувийн хэвшлийнхний санал санаачлага, дуу хоолойг төр засгийн байгууллагад хүргэх, бизнесийн хөгжлийг дэмжих бодлогыг хуулинд тусгуулах

-    Голлох салбарын хөгжлийг дэмжих, тогтворжуулах эдийн засгийн нээлттэй, тогтвортой орчныг бий болгох

-   Бизнесийн орчныг сайжруулахтай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөлөлтэй төр засгийн байгууллагууд хамтран ажилладаг орчныг бий болгох

-   Олон нийтийн хөгжлийн болон нийгмийн хариуцлагыг өндөржүүлэхэд  захиралуудын дэмжлэгийг авах

-    ОУын бизнесийн байгууллагын стандарт, туршлагад нийцсэн бүтээлч ажиллах хүчнийг бэлтгэж чадах боловсролын системтэй байхын тулд боловсролын байгуулагатай хамтран ажиллах

-   Гадны боловсон хүчнээс хэт хамааралтай байдлыг багасгахын тулд шаардлагатай үйлдвэрлэлийн сургалтуудыг дэмжиж ажиллах

-    Өрсөлдөх чадварыг бий болгох шинэ технологийн дэвшлийн санаачлагуудыг дэмжиж ажиллах

-     Уул уурхай болон голлох салбарын үйлчилгээний хэсэгт Монгол компаниудыг оруулах чадваржуулах тал дээр ажиллах