Ард Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг

1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд 23 дугаар дунд сургууль, 1986 Унгар улсын Будапешт хотын элчин сайдын яамны орос сургууль, 1997 Унгар улсын Будапешт хотын Эдийн засгийн их сургууль, 2002 онд Жоржтоуны Их Сургууль, 2010- АНУ, Харвардын Их Сургуулийг тус тус төгссөн.

1991 - 1992 Монголын Хөрөнгийн биржийн брокер, хянан шалгагч, 1992-1993 Хувиараа бизнес эрхлэгч,1997 - 1998 Монголбанкны хянан шалгагч, 1998 - 1999 НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “МикроСтарт” төслийн санхүүгийн менежер, 1998 - 2001 “Хөгжлийн Алтан Сан” Х.А.С. Банк бус санхүүгийн компанийн Гүйцэтгэх Захирал, 2001 - 2009 ХасБанкны Гүйцэтгэх Захирал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн дэд сайдын ажил эрхэлж байсан. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.